Энэ сард гурван удаа соронзон шуурга болно

Нарны рентген астрономын лаборатори 2020 оны долоодугаар сард соронзон шуурга болох урьдчилсан таамгыг нийтэлсэн байна. Одон орны физикчдийн ярьснаар, соронзон шуурга долоодугаар сарын 4, долоодугаар сарын 6-7-нд болж магадгүй гэж ИА EAOMedia сайтад мэдээлжээ. Гэхдээ энэ нь урьдчилсан таамаг юм. Сарын сүүлчийн долоо хоногуудад нарны байдлыг таамаглах аргагүй гэнэ.



Соронзон шуурганы үед толгой өвдөж, даралт буурах юм уу ихсэж, ядрах мэдрэмж төрж болно. Тийм учраас агаарт гарч, хоногт наад зах нь 8 цаг унтаж, ахиухан ус ууж, стресст орохгүй байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөсөн байна.





Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ