Халдварт шар өвчний эмүүд коронавирусыг эмчлэхэд "тусалдаг"

Даклатасвирсофосбувир гэдэг эмүүд коронавирусийг эмчлэхэд тус болдог талаар туршилт харуулжээ. Освалдо Крузийн нэрэмжит Бразилын эрдэм шинжилгээнний нэгдлийн судалгааны дүнг иш татан ТАСС агентлаг мэдээлсэн байна.


Эрт үед нь вирусийн эсрэг эмүүдийг хэрэглэх нь эмчлүүлэгчдийн клиникийн байдлыг сайжруулж, хүндрэх тохиолдлын тоог цөөрүүлж болохыг тэмдэглэжээ.


Мэргэжилтнүүдийн дурдсанаар  даклатасвир,  софосбувир  эм нь янз бүрийн гурван төрлийн эс, түүний дпотор уушгины эсэд халдвар тархахаас сэргийлж чадсан байна. Үрэвсэл үүсгэдэг бодисууд халдвар авсан хамгаалалтын эсэд үржих нь удааширдаг тухай эрдэмтэд бас ярьжээ.


"Судалгааны явцад даклатасвир эм нь софосбувир эмийг бодвол илүү үр дүнтэй гэдгээ харуулсан юм" гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Үүнээс гадна, энэ хоёр эм нь өргөн үйлчлэл бүхий вирусийн эсрэг эм болон вирусийн эсрэг атазанавир эмийг бодвол илүү үр дүнтэйг харуулжээ.



Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев телевизийн “Россия 24” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо, эмийн «Р-Фарм», «Промомед» гэдэг хоёр компани фавипиравирт суурилсан эмийн клиникийн туршилтыг дуусгаж буйгаа мэдэгдсэн юм.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ