95 настай эмээгийн хийдэг дасгалыг залуус хийж чаддаггүй гэнэ


 95 настай эмээг суга савлуур дээр гарахад, бүх хүн эргэж харцгаажээ. Тэдэнд үнэхээр харах зүйл байсан бөгөөд учир нь тэтгэврийн гимнастикч  эмээ залуусын ч хийхэд хэцүү хэд хэдэн дасгал хийж үзүүлсэн байна.


 

Жоанна Каас спортын ертөнцөд нэрд гарсан нэгэн гэнэ. Тэртээ 1925 онд төрсөн тэр мэргэжлийн гимнаститкчдын гэр бүлд төрж, бүр жаахнаасаа спортоор хичээллэж байжээ.

 

Гэхдээ гимнастикт олигтой амжилт үзүүлж чадаагүй аж.  Жоанна  хэзээ ч олимпийн өндөрлөгт хүрч чадахгүй, сайндаа л бие сайтай дунд зэргийн л  зиндаанд үлдэнэ хэмээн эцэг, эх, сүүлд нь дасгалжуулагч нь үзжээ.  Тэгээд Каас гандболын шигшээ багт хичээллэж байсан бөгөөд харин 30 настайдаа  гимнастикт дахин эргэж ирсэн байна.

Нас дээр гарсан ч, Каас бие сайтай хэвээр байгаа ажээ. Спорт үнэхээр эрүүл мэндийг бэхжүүлж, магадгүй нас уртасгадгийг тэр өөрийн амжилтаар нотлож чадсан байна.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ