Эрдэмтэд коронавирусийг 25 секундын дотор устгадаг арга олжээ

Америкийн Бостоны их сургуулийн эрдэмтдийн баг халдварын вирус бүхий эд зүйлд ердөө 25 секунд нөлөөлснөөр шинэ коронавирусийг бүрэн устгадаг арга олсныг хэвлэлд мэдээлсэн байна. Их сургуулийн харьяа халдварт өвчний үндэсний лаборатори олон төрлийн хэт ягаан туяаны гэрэл хэрэглэн хэд хэдэн туршилт хийжээ.


Хэвлэлд бичсэнээр, доктор Энтони Гриффитсийн удирдсан судалгааны багийнхан коронавирусийн “халдвар бүхий” эд материалуудыг  “Signify” компанийн хэт ягаан туяаны чийдэнгийн гэрлээр шарсан байна. Хэт ягаан туяаны нөлөөгөөр вирусийн үйлчлэл “суларч”, үхэх хурдыг хэмжих нь уг багийнхны зорилго байжээ.


Вирусийн авсан гэрлийн тунгаас шалтгаалан эрдэмтэд нэг бол бичил биетүүдийг хор хөнөөлгүй болгох, эсвэл бүрэн устгаж чадсанаар янз бүрийн гадаргуу болон байрыг коронавирусийн аюулгүй болгоход хэт ягаан туяаны чийдэн үр дүнтэйг нотолсныг гэрлийн нөлөөллийг судалсан дүн харуулсан байна.


Ийнхүү эрдэмтдийн хэлснээр, нэг хавтгай дөрвөлжин сантиметр талбайд 5мДж-гийн хэмжээтэй гэрлийн тун ердөө зургаан секундэд коронавирусийн тархалтыг бүрэн зогсоож чаджээ (вирусийн идэвхижил 99%-иар удааширсан байна).


"Гэхдээ хэт ягаан туяагаар ердөө 25 секунд шарснаар вирусийг бүрэн устгах арга байна" гэж судлаачид онцолсон байна.  Ингэхийн тулд нэг хавтгай дөрвөлжин см талбайд 22 мДж бүхий гэрлийн тун хэрэгтэй ажээ. 





Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ