Бие махбодио эрүүлжүүлэх хамгийн сайн арга юу вэ?

Оросын зүрх, судасны тэргүүлэх эмч Лео Бокерия явган алхах нь нас уртсаж, бие махбодио эрүүлжүүлэх хамгийн сайн арга гэж тодорхойлжээ.


Долоо хоногт хоёр цаг явган явдаг хүмүүс суугаад л байдаг хүмүүсээс долоогоос найман жилээр урт насалдаг гэж түүний тэмдэглэснийг РИА Новости агентлаг дурдсан байна. “Мэргэжлийн үүднээс спортоор хичээллэж байгаагүй хүний хувьд явган алхах нь бие махбодио сэргээж, түүнийг дэмжих хамгийн шилдэг хувилбар мөн” гэж Бокерия  онцолжээ.


Тэрээр удаан хугацаанд тусгаарлалтад байсан хүмүүсийг биеийн ачааллаа хэт ихэсгэхгүй байхыг анхааруулсан байна. Судасны цохилтоо ажиглаж, цохилт нь 25 хувиар нэмэгдсэн бол дасгал сургуулилт юмуу гүйлтийг зогсоох хэрэгтэй гэж эмч хэлжээ.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ