ДЭМБ: Цар тахлын шинэ, аюултай үе эхэлсэн

"Дэлхий даяар коронавируст цар тахлын шинэ бөгөөд аюултай шатанд орлоо" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адан Гебрейесус мэдэгдлээ.


Тэрээр Женев хотод мэдээлэл хийхдээ, өвчлөлийн 150 мянга гаруй шинэ тохиолдлын тухай мэдээ ДЭМБ-д ирсэнийг дурджээ. Эдгээр тохиолдлын тал нь Хойд болон Өмнөд Америкт бүртгэгдсэн байна. Түүнчлэн Өмнөд Ази, Ойрхи Дорнодод олон хүн шинээр өвчилжээ.



“Дэлхий нэн аюултай үед ороод байна” гэж Тедрос Аданом Гебрейесусийн хэлснийг ТАСС агентлаг иш татан дурдсан байна. "Вирус хаашаа ч алга болоогүй, урьдын адил аюултай бөгөөд үргэлжлэн тархсаар байна" гэж ДЭМБ-ын тэргүүн анхааруулжээ. 


Үүнтэй холбогдуулан тэрээр сэрэмжтэй байхыг улс орнууд болон бүх хүнд уриалж байна. Улс орнууд халдвар авсан хүмүүсийг илрүүлж, тэднийг тусгаарлан, эмчлэх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хэлжээ. Цар тахал газар авч буй нөхцөлд хүн амын эмзэг бүлгийнхэн үүнд илүү өртөж байгааг онцолсон байна.





Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ