2020 оны онцлох өнгө бол “Сонгодог хөх”
Pantone хүрээлэн жил бүр оны онцлох өнгийг тодруулдаг. Энэ уламжлал анх 2000 онд Номин хөх өнгөнөөс эхэлсэн түүхтэй бөгөөд түүүнээс хойш жил бүр “өөрийн” гэсэн өнгөтэй болжээ. Харин энэ жилийн хувьд Classic Blue (Сонгодог хөх өнгө) 2020 оны өнгөөр нэрлэгдсэн байна.
Энэхүү уламжлал утгагүй мэт санагдаж болох ч дизайн болон маркетингийн хандлагад тодорхой байдлаар нөлөөлдөг юм. Дараа жилийн өнгийг 12 дугаар сард зарлах бөгөөд блогчид хувцас, интерьерийн дизайн зэрэгт тэр өнгийг хэрхэн ашиглах зөвлөгөө, санааг нийгмийн сүлжээнд нийтэлдэг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ