Вакцин цар тахлыг "зогсоохгүй" гэв

Коронавирусийн эсрэг эхний вакцинууд цар тахлыг зогсоож чадна гэдэгт эрдэмтэд итгэлгүй байна. Bloomberg агентлаг зарим эрдэмтэн, вирус судлаачийн оролцсон санал асуулгын дүнг иш татахдаа ингэж мэдээлжээ.


Эхний вакцинууд үр дүнгээ харуулж, шинэ төрлийн коронавирусийн тархалтыг зогсооно гэдэгт итгэхгүй байгаагаа тэдний олонхи илэрхийлсэн байна.


Эхэнд гарах вакцинуудын үйлчлэл хязгаарлагдмал шинжтэй байх бөгөөд шинж тэмдэгээс хүнийг хамгаалах тэр вакцин л хамгийн сайн нь байх болно гэж эрдэмтэд хэлжээ. Нөгөө талаас бүх вакцин хүнийг 100% хамгаалж чадахгүй аж. Наад зах нь хүмүүсийн 3% нь вирусийн халдвар авч, түүнийг тараагч байх ажээ.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ