Хятадад коронавирусийн хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

Хятадын Үндэсний эрүүл мэндийн комисс тус оронд коронавирусийн халдварын 57 шинэ тохиолдол бүртгэжээ. Ассошиэйтед пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.

 

Энэ нь сүүлийн хоёр сард өвчилсөн хамгийн олон тохиолдол болж байна. Үүнээс 36 нь Бээжин хотод илэрсэн бөгөөд хүнсний бөөний худалдааны томоохон захын нэг болох «Синьфади» захад бүртгэгджээ.

 

Өмнө нь Бээжингийн Фэнтай дүүргийн тэргүүн Чу Зюньвэй тус захад коронавирус дэгдсэнтэй холбогдуулан дайны цагийн бэлэн байдал тогтоох тухай зарласан байна. Эхлээд захын эргэн тойрны орон сууцны 11 цогцолборт хатуу хязгаарлалт тогтоожээ.


Уг захаар орсон 517 хүний 45-ынх нь шинжилгээ эерэг гарсны дараа зургаадугаар сарын 13-ны бямба гарагт захыг хаасан байна. Хулд загасны мах эвддэг нэгэн лангуунаас анх вирус илэрчээ.

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ