Украин анхны шилжүүлгээр 2,1 тэрбум доллар ОУВС-гаас авав

   Энэ талаар Украины Төрийн банкны захирал Яков Смолий твиттер хуудастаа жиргэжээ.Түүний мэдэгдсэнээр санхүүжилт нь ОУВС-гаас шууд гараагүй,сангийн гишүүн хэд хэдэн орноос өөр өөр валютаар орж ирдэг аж.Мөн ОУВС-гийн эхний шилжүүлэг нь Европын холбооноос олгосон санхүүгийн тусламжийн хамт тус улсын олон улсын нөөцөнд 28,7 тэрбум доллар болгон нэмэгдүүлсэн байна.Үүнээс өмнө Украины ерөнхий сайд Денис Шмыгаль "Украин улс ОУВС,Европын холбооноос 3,2 тэрбум доллар,түүнчлэн сарын дотор Дэлхийн банкнаас 1 тэрбум евро авахаар төлөвлөж байна"гэж мэдэгдсэн удаатай.ОУВС зургадугаар сарын 9-нд Украинд 5 тэрбум долларын тусламжийн хөтөлбөр баталсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ