Халуунд зайрмаг идэх нь "хортой"
Халуунд зайрмаг идэхгүй байх нь дээр ажээ. Учир нь энэ амттаныг хэт их идэхэд амны хөндий, залгиур хоолой хүйтэнд цочирдоно гэж хэвлэлд бичсэн байна.
Эмчилгээний хоол судлалын мэргэжилтний хэлснээр, зун хүмүүс амтанд нь болоод биш харин цангаагаа тайлах гэж зайрмаг иддэг гэж тайлбарлажээ. Хүмүүс зайрмагны хэмжээг анзаардаггүй, тэгээд ч тэр дор нь иддэг. Ингэснээр эрүүл мэнддээ эрсдэл үүсгэдэг байна.
“Зайрмаг хэт их идэх нь амны хөндий, залгиур хоолой өвтгөж, коронавирусийн халдвар авах магадлалыг ихэсгэдэг” гэж мэргэжилтэн хэлжээ.
Зайрмаг нь чихэр, транс тос агуулдаг учир жин нэмэгдүүлж, тараагуур судасны нарийсалт даамжирахад нэрмээс болдог байна. Харин цангаагаа гаргахын тулд өрөөний температурт байсан цэвэр ус уухыг зөвлөж байна. Чихэрлэг болон хийжүүлсэн ундаа нь амны цангаа тайлдаггүйг онцлон тэмдэглэжээ. Харин чихэргүй жимсний ундаа ууж болох юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ