"COVID-19"-ийн дархлаа хэнд илүү тогтдог вэ?
Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүний хэлснээр, ахмад насны хүмүүс вируст хамгийн их өртөмтгий ажээ.
"COVID-19"-ийн дархлаа хүүхдүүдэд хамгийн сайн тогтдог байна. Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Попова коронавирусийн тархалттай тэмцэх зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан дээр энэ тухай ярьжээ.
Түүний хэлснээр,шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн бараг 20%-д нь дархлаа тогтсон байна. Оросын 18-64 хүртэлх насны иргэдээс 14% нь дархлаатай байгаа ч, настай хүмүүс халдварт илүү эмзэг бөгөөд тэднээс ердөө 11% нь дархлааны хамгаалалттай байна.
“Үүнийг бид бодолцох хэрэгтэй. Тиймээс ахмад настай хүмүүсийг хамгаалах хэрэгтэй” гэж Попова онцлон дурджээ.
Тэрээр Орос даяар амны хаалт зүүх горимыг хэвээр сахих хэрэгтэй тухай ярьжээ. “Вирус огт алга болоогүй” гэж хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ