Энэ оны сүүлд дэлхий сүйрлийн ирмэгт "ирнэ"

Дэлхий коронавирусийн цар тахлын дараа сэхээ авч, тайвширч амжихгүй нь бололтой. Учир нь тун удахгүй манай гарагийг бас нэг шинэ донсолгоо хүлээж байна гэж Украины зурхайч Влад Росс ярьжээ.


Тодруулбал, 2020 оны 12 дугаар сард дэлхийг томхон сүйрэл нөмрөх гэнэ. Энэ нь тэнгэрийн асар том биет Атлантын далайд унахтай холбоотой байх юм гэж today.ua сайтад бичсэн байна.


Энэ оны сүүлийн сард сүүлт од, бага гараг болон бусад олон тэнгэрийн эрхэс манай гарагт ойртож ирэх ажээ. Ийнхүү дэлхийд аймшигт сүйрэл хэзээ мөдгүй нүүрлэж мэднэ гэж Влад Росс ярьжээ.


Тэрээр дэлхий нийтийг хамарсан таамаглал дэвшүүлдэгээрээ нэрд гарсан бөгөөд шүтэн бишрэгчдийнх нь нотлож буйгаар түүний таамаглалын 80% нь биелэдэг аж.




Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ