Коронавирус халзан эрчүүдэд илүү "аюултай"
"Коронавирусийн халдвар халзан эрчүүдийн хувьд онцын аюултай бөгөөд ноцтой үр дагавар байнга дагуулдаг. Энэ нь андрогенийн дааврын хомсдолтой холбоотой юм" гэж Брауны их сургуулийн профессор Карлос Вамбьер үзэж байна. Түүний хэлснийг “Телеграф” сонинд дурджээ.
Чухам андрогений даавар бие махбодид вирусийг дарангуйлахад тусладагийг түүний удирдсан эрдэмтдийн баг тогтоосон байна. Эмч нар COVID-19-өөр өвчилсөн хүмүүст дааврын эмчилгээ хийж болох эсэхийг судлаж байгаа ажээ. Гэвч одоогоор ийм эмчилгээ үр дүнтэй эсэх нь асуудалтай байна.
Испанид хийсэн судалгааны дүнгээс үзвэл, "COVID-19"-өөр нас барсан эрчүүдийн 79% нь халзан байжээ. Эрчүүдийн дунд коронавирусээр нас барах явдал эмэгтэйчүүдийн нас баралтаас их байгааг өмнө нь мэдээлж байсан юм. Өвчний хүнд явцтай эмэгтэйчүүдэд эсрэг биет илүү эрчимтэй бүрэлдэж байсан нь үүний шалтгаан болжээ. Өвчилсөн эрчүүдийн цусан дахь тестотероны өндөр түвшин нь өвчин хүндрэхэд нөлөөлдөг гэж үзэж байсан юм.
Орост бусад иргэдийн адил цар тахал намдах хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн сахихыг коронавирусээр өвчилж эдгэрсэн иргэдэд зөвлөжээ. Зохих зөвлөмжийг Эрүүл мэндийн яамны сайтад байршуулсан байна. Тус яамны халдвартын ерөнхий эмч Елена Малинниковагийн хэлснээр, өвчний үед эсрэг биет нийлэгжиж тогтсон нь дахин халдвар авахаас баттай хамгаалахгүй аж.
“Гараа савандан угааж, зай барьж, нэг удаагийн цаас хэрэглэх зэргээр эрүүл ахуйн дадал зуршлаа хадгалах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийн эрүүл мэнд болон ойр дотнын хүмүүсийнхээ амь насанд санаа тавих хэрэгтэй” гэж тэрээр хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ