Коронавирусийн өөр нэгэн ноцтой аюулыг илрүүлжээ
SARS-CoV-2 коронавирус хүний зүрхний булчингийн эсэд нэвтрэн ордог байж магадгүйг Германы молекулярын биологчид судалгаа хийх явцдаа нотолсон байна.
Германы судлаачдын судалгааны ажлын урьдчилсан дүн эрдэм шинжилгээний bioRxiv электрон номын санд нийтлэгджээ. SARS-CoV-2 коронавирус зүрхний эсэд нэвтрэн ордог байж магад төдийгүй, энэ эсэд үржиж чаддаг байж болох нь уг эрхтний үйл ажиллагаанд аюул учруулахыг тэд нотлож чадсан байна.
“Эмгэг үүсгэгч нь зүрхний булчингийн эсийг олноор нь үхүүлж, булчинг хэвийн агшихад саад учруулж байсныг” судалгааны дүнгийн материалд дурдсан байна.
Вирус зүрхэнд хэрхэн нөлөөлдөгийг Франкфуртын Гётегийн нэрэмжит их сургуулийн профессор Стефан Диммелерийн удирдсан илтгэлд үзүүлжээ. Энэ асуудал судлаачдын сэтгэлийг эртнээс зовоож байсан ч вирус зүрхний булчинд шууд нэвтрэн орж, үржиж чаддаг гэдэгт олон эрдэмтэн эргэлзэж байжээ.
Судалгааны дүн эцсийнх биш бөгөөд шинжээчид шүүмж бичиж, дахин шалгах хэдий ч COVID-19 эмчлэхэд болон популяцийн дагуу вирусийн үр дагаврыг судлахад судалгааны дүнг ашиглаж болох нь харагдсан байна.
Шинэ төрлийн коронавирусийн бусад вирусээс ялгаатай нь COVID-19 ер бусын онцлогтойг өмнө нь Австралийн эрдэмтэд илрүүлсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ