Майк Тайсон бүх цаг үеийн шилдэг аравт багтсангүй
Алдартай портал Boxrec мэргэжлийн боксын бүх цаг үеийн шилдэг арван тамирчинг нэрлэжээ. Уг чансааг Америкийн Флойд Мейвезер тэргүүлсэн бол мэргэжлийн боксын түүхэнд хамгийн их танигдсан тамирчдын нэг "Төмөр"хочит Майк Тайсон эхний аравт багтсангүй.
Ингээд уг порталаас гаргасан бүх цаг үеийн шилдэг арван боксчинг танилцуулъя.
1. Флойд Мейвезер- 50 ялалт, 0 ялагдал, 0 тэнцээ
2. Мэнни Пакьяо- 62 ялалт, 7 ялагдал, 2 тэнцээ
3. Карлос Монсон- 87 ялалт, 3 ялагдал, 9 тэнцээ
4. Мохаммед Али- 56 ялалт, 5 ялагдал, 0 тэнцээ
5. Шугар Рэй Робинсон- 174 ялалт, 19 ялагдал, 6 тэнцээ
6. Бернард Хопкинс- 55 ялалт, 8 ялагдал, 2 тэнцээ
7. Жо Луис- 66 ялалт, 3 ялагдал, 0 тэнцээ
8. Арчи Мур- 186 ялалт, 23 ялагдал, 10 тэнцээ
9. Оскар де ла Хойя- 39 ялалт, 6 ялагдал, 0 тэнцээ
10. Хулио Сесар Чавес- 107 ялалт, 6 ялагдал, 2 тэнцээ
Дашрамд дурдахад өдгөө 53 настай домогт Майк Тайсон рингэндээ эргэж ирэхэд бэлэн байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ