“Цахим худалдааны түүвэр судалгаа”-г зохион байгуулж байна
Монголбанк нь Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлдэг. Энэхүү статистикийн чанарыг сайжруулах зорилгоор “Цахим худалдааны түүвэр судалгаа”-г зохион байгуулж байна.
Иргэн та 2019 онд гадаад орноос хувийн хэрэгцээндээ болон худалдан борлуулах зорилгоор цахим худалдан авалт (online shopping) хийсэн бол энэ линкийг дарж судалгаанд оролцоно уу.
Бид судалгаанд оролцогчдоос 40 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр урамшуулах бөгөөд таны мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглан нууцлалыг хууль, тогтоомжийн дагуу хадгалах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ