Премьер лигийн багууд нөхөрсөг тоглолт хийнэ

Премьер лиг зургаадугаар сарын 17-ноос эргэн эхлэхээр болсон. Тэгвэл лигийн удирдлагууд багуудад лиг эхлэхээс өмнө нөхөрсөг тоглолт хийх зөвшөөрөл олгожээ.


Лигийг тэргүүлэгч багууд бусад багуудад нөхөрсөг тоглолт хийх санал тавина гэж Telegraph мэдээллээ. Хэдийгээр зөвшөөрсөн ч маш хатуу дэглэмтэй явуулах аж.


Багийн тоглогч, дасгалжуулагч болон ажилчдаас шинжилгээ авах ба тоглолтод цаг сунгахгүй 90 минут тоглох юм. Мөн бүх тоглогчид заавал өөрийн машинаар зорчих бөгөөд лигийн шүүгчид коронавирусийн шинжилгээнд хамрагдаагүй учир багуудын дасгалжуулагчийн багаас шүүх бүрэлдэхүүн гаргах аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ