Эрдэмтэн: Коронавирусээс илүү “аюултай” цар тахал дэгдэнэ
"COVID-19"-ийн дараа илүү аюултай вирусийн гаралтай халдварт өвчин гарч болохыг АНУ-ын эрдэмтэн анхааруулж байна. Тэрээр уг өвчнийг илүү “аюултай” хэмээн тодорхойлоод, манай гарагийн хүн амын тал нь нас барна хэмээн таамаглаж буйг хэвлэлд бичжээ.
Доктор Майкл Грегер шинэ номондоо өөрийн болгоомжлолын тухай ийн бичсэн байна. Уг вирус нь "COVID-19"-ийн адил мөн л амьтнаас гаралтай байх болно гэж тэрээр үзэж байна. Бохир нөхцөлд үржүүлж, янз бүрийн био нэмэлтээр шахаж тэжээдэг тахианаас халдвар өвчин дамжина хэмээн Грегер үзэж байгаа аж. Үүнээс болоод хүний бие вируст илүү эмзэг болно гэж эмч бичсэн байна.
1997 онд дэлхий шувууны H5N1 томуугийн цар тахалтай анх тулгарсныг Грегер дурджээ. Хонконгийн нэгэн жаал хүү анх өвчилж, амьсгалын болон бусад эрхтэний дутмагшилд орж байсан юм. Энэ вирусээр нас барах эрсдэл маш өндөр бөгөөд 50 гаруй хувь байжээ.
Эрдэмтний бичсэнээр, шинэ халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд тахиаг том фабрикт биш, харин илүү цэвэр, цомхон нөхцөлд жишээ нь гэрийнхээ дэргэд цөөн тооны шувуутайгаар, ариун цэврийг сайтар сахисан нөхцөлд үржүүлэх хэрэгтэй гэнэ.
Хүн өвчтэй амьтны мах хэрэглэснээр зоонозын халдварт өвчин (амьтнаас хүнд халддаг өвчнүүд) авдагийг Грегер дурджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ