2019 онд улсын хэмжээнд 79580 хүүхэд мэндэлжээ
Өнөөдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр хүүхдийн эрхэд суурилсан хөгжил хамгаалал, тэдний сайн сайхны төлөө чиглэсэн гэгээн үйлс бүхнийг уриалсан талархал, хүндэтгэлийн өдөр юм. Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг манай орон 68 дэх жилдээ тэмдэглэж байна.
Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгох уриалга гаргасан.
Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол улс 1952 оноос эхлэн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Тэгвэл Монгол Улсын нийт хүн амын 35.4 хувь буюу 1.2 сая нь хүүхдүүд. Тэдний 597.5 мянга нь хүү, 570.2 мянга нь охин юм байна. Улсын хэмжээнд 2019 онд 79.5 мянган хүүхэд мэндэлсэн бөгөөд нийт хүүхдийн 94 хувь нь 2.5-4.5 кг жинтэй мэндэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ