Петр Порошенко улсынхаа баячуудын гуравдугаарт бичигджээ
Украины "Forbes"сэтгүүл 2016 оноос хойш анх удаа тус улсын хамгийн баян 100 бизнесмений чансааг гаргав. Тэргүүн байрт эрэмбэлэгдсэн уул уурхай, төмөрлөгийн магнат Ринат Ахметовын хөрөнгө 2.8 тэрбум ам.доллар гэнэ. Түүний дараа "Интерпайп" группийн тэргүүн Виктор Пинчук, ерөнхийлөгч асан Петр Порошенко нар оржээ. Тэд тус бүр 1.4 тэрбум долларын хөрөнгөтэй аж.
Энэхүү жагсаалтад дор хаяж нэг тэрбум "ногоон"-ы хөрөнгөтэй найман хүн багтсан ба хамгийн баян 100 бизнесмэний хөрөнгө 31 тэрбум ам.доллар давжээ. Экс ерөнхийлөгчийн баялгийн эх үүсвэр нь "Roshen" амттаны корпораци аж. Түүний орлого 2019 онд 41 хувиар өсч, 1.4 тэрбум гривен болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ