COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийг нохой үнэрлээд мэдэж "чадна"

Коронавирус үнэртэй байдаг гэнэ. COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг нохой үнэрлээд мэдэж чаддагийг Финляндын эрдэмтэд илрүүлжээ.


Хельсинки хотын нэгэн хүрээлэн өөрийн судалгааг “Коронавирусийн эсрэг тэмцэх хувьсгалт шинжтэй хэрэгсэл” хэмээн тодорхойлсон байна. COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг нохой үнэрээр нь тогтоож чаддагийг эрдэмтэд илрүүлжээ. Гэхдээ одоогоор биоматериалыг л таньж байгаа аж. 



Гэвч ирээдүйд хүний хажуугаар өнгөрөхдөө халдвар авсан хүмүүсийг үнэрээр нь олоход нохойг сургахаар тооцоолж байна. Гэхдээ коронавирусийг тогтооход гарах алдаа нь эмнэлгийн тест хэрэглэхэд гардаг алдаатай адилхан хэмээн эрдэмтэд нотолж байгаа аж.


Нохой өмнө нь ч янз бүрийн өвчнийг үнэрээр нь амжилттай таньж байсан туршлага бий.  Жишээлбэл хумхаа, тэр ч байтугай хорт хавдрыг илрүүлж байсан. Ийнхүү нохой COVID-19-ийг бас илрүүлж чадна хэмээн эрдэмтэд найдаж байна. Коронавирусийн халдвар авсан өвчтөнийг тодорхойлж чадах нохдыг нисэх буудал, асрамжийн газрууд болон эмнэлэгт үзлэг хийхэд ашиглаж болох юм гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.


Нохой өөрөө халдвар авах уу?


Сүүлчийн мэдээнээс үзвэл халдвар авч болно. Гэхдээ нохой вирус тээгч байж чадахгүй. Харин энэ өвчин түүнд бараг шинж тэмдэггүй явцтай байдаг гэнэ.



Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ