Бохирын татуургын ус коронавирусийн тархалтыг урьдчилан мэдэхэд тусална
Эрдэмтэд бохирын татуургын усаар коронавирусийн тархалтыг урьдчилан мэдэх шинэ арга олжээ. Йелийн их сургуулийн судлаачдын багийн илтгэлд ингэж бичсэн байна.
Хот суурин газрын бохирын усны вирусийн халдварын түвшинг хэмжих нь уг аргын мөн чанар юм. Эрдэмтдийн хэлснээр, татуургын бохирын усны вирусийн халдварын түвшингийн тухай мэдээлэл нь ирэх долоо хоногт өвчлөлийн шинэ тохиолдлын тоог маш нарийн гаргах боломж олгодог байна.
Цар тахалтай холбогдуулан авсан хязгаарлах арга хэмжээг сулруулах тухай шийдвэр гаргахад цаг алдалгүй мэдээлэл хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ. Ийнхүү уг судалгаа нь тэрхүү хэрэгтэй мэдээллийг олж авахад туслах учиртай аж.
Өмнө нь Австралийн “Melbourne Water” компани татуургын шугамнаас авсан ялгадаснаас халдварын ул мөрийг хайна гэдгээ мэдэгдсэн байна. Хүн коронавирусийн халдвар авсан эсэхийг халдварын шинж тэмдэг илрэхээс өмнө өтгөнөөр нь тодорхойлж болохыг Австралийн үндэсний их сургуулийн судлаачид илрүүлжээ.
COVID-19-ийн ул мөрийг гадаад шинж тэмдэг илрэхээс долоо хоногийн өмнө өтгөнөөс илрүүлж болох юм гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ