Сиамын хоёр ихэр багш хэрхэн аж төрдөг вэ?

Эгч дүү Эбби, Британи Хенсел хоёр 1990 онд АНУ-д төржээ. Эмч нар тэднийг удахгүй нас барна хэмээн таамаглаж байсан ч охид өсч, том болсоор байсан аж. Ийнхүү тэд хэдийнэ насанд хүрчээ. Оюун ухааны хувьд эгч, дүү хоёр үе тэнгийнхнээсээ огтхон ч ялгагддаггүй бөгөөд зарим талаар бүр ч илүү гардаг гэнэ. Ийнхүү тэд ердийн хүмүүсийн дунд хэрхэн аж төрж, ямар ажил эрхэлж байгаа талаар сонирохоё.  


Хачирхалтай мэт сонсогдож болох ч охид эрүүл саруул өсч бойжжээ. Тэдний бие бусдаас тэс өөр ялгаатай хэдий ч, эгч дүү хоёрт амьдралын ямар ч хязгаарлалт байдаггүй ажээ. Тэд бага ангийн багш мэргэжилтэй бөгөөд бусдын адил алхаж, унадаг дугуй унаж, машин ч барьдаг байна.


Эгч, дүү хоёр математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага сургуульд багшилдаг бөгөөд тус тусдаа мэргэжлийн дипломтай ч, нэг хүний цалин авдаг ажээ. 



Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ