COVID-19: Халдварлагсдын тоо хоногт 110 мянгаар нэмэгдэв
Өчигдөр COVID-19-өөр халдварлагсдын тоо 110 мянгаар нэмэгдэж, 5.1 саяд хүрлээ. Харин нэмж 5.6 мянган хүн нас барснаар эл өвчнөөр хорвоог орхигчдын тоо 333 мянга болжээ.Тодруулбал, 5 103 006 халдварлагчийн 333 401 нь нас барсан аж. Бямба гарагт нэмэгдсэн 109,536 халдварлагчийн 5663 нь нас барсан байна.
Дашрамд дурдахад, ДЭМБ-аас гаргадаг тоон үзүүлэлт дэлхийн улс орнуудын халдвар, нас баралтын талаарх албан ёсоор баталгаажсан мэдээллээр бүтдэг юм. Халдварлагсдаар хойд болон өмнөд Америкийн бүс нутаг тэргүүлж буй бөгөөд бямба гарагт 62,221 тохиолдол нэмэгдэж, 2,282,488-д хүрэв. Харин 3579 хүн нас барснаар эл тоо 135,184 боллоо.
Тэгвэл европ тивд 1,987,657 хүнд коронавирус халдварласнаас 172,958 нь хорвоог орхижээ. Сүүлийн 24 цагт халдварлагчид 21 413, нас барагчид 1631-ээр нэмэгджээ. Гуравдугаарт газар дундын тэнгисийн бүс нутаг орж буй бөгөөд тавдугаар сарын 24-нийг хүртэлх байдлаар 402,919 хүнд халдварласнаас 10,806 нас барсан байна. Хоногт 13,331 тохиолдол нэмэгдсэний 158 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Халдвар хамгийн их тархсан 10 орон:
1. Америк- 1,547,973
2. Орос- 335,882
3. Бразил- 310,087
4. Их Британи- 254,199
5. Испани- 234,824
6. Итали- 228,658
7. Герман- 177,850
8. Турк- 154,500
9. Франц- 141,949
10.Иран- 131,652
СЭТГЭГДЭЛ БИЧИХ