ОУСС-ын агаараас мансууруулах бодис илэрчээ

Олон улсын сансрын станцын (ОУСС) агаарт бензол хэмээх бодисын хэмжээ нэмэгджээ. “Роскосмос” корпорациас  РИА Новости агентлагийн сурвалжлагчид энэ тухай ярьсан байна.


Станцын багийнхны хувьд аюул байхгүй гэж тус корпорациас тодруулан тайлбарлажээ. Ийм бодисын уур нэмэгдсэн ч, зөвшөөрөгдөх  хамгийн дээд хэмжээнээс илүү гараагүй байна. Бензол нь хүнд мансууруулах нөлөө үзүүлдэг аж. Их хэмжээтэй байвал хортой гэнэ. Эм, хуванцар, нийлэг резин болон будаг үйлдвэрлэхэд энэ бодисыг хэрэглэдэг байна.


Одоо ОУСС-д Оросын сансрын нисэгч Анатолий Иванишин, Иван Вагнер болон Америкийн сансрын нисэгч Кристофер Кэссидди нар нар ажиллаж байгаа юм. Америкийн “SpaceX компанийн “Dragon 2” хөлгийг залгасны дараа ОУСС-ын багийнхан нэг сонин үнэр мэдэрсэн байдаг.


Энэ нь станцын агаарт изопропилын спиртийн агууламж эрс нэмэгдсэн бөгөөд энэ бодисын агууламж нь нэг шоо метрт  зургаан миллиграмм орчим байсан аж. Ердийн нөхцөлд 0,1 миллиметр байх ёстой ажээ.  Хөлгийг станцаас салсны дараа спиртийн агууламж хэвийн болсон байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ