COVID-19-ийн “эхний бөгөөд сүүлчийн” аюултай шинж тэмдэг

"Коронавирусийн халдвар авсан үед гиперкоагуляци буюу цусны бүлэгнэлт ихэсдэг байна. Тиймээс цус харвах нь идэр залуу өвчтөний хувьд COVID-19–ийн “эхний бөгөөд сүүлчийн” шинж тэмдэг болж болох юм" гэж Жорж Мейсоны нэрэмжит их сургуулийн системийн биологийн сургуулийн профессор Анча Баранова ярьжээ.


Түүний хэлснээр,  энэ жил зүрх, судасны эмгэгтэй 40-өөс доош насны өвчтөнүүдийн тоо 2019 онд 2018 оныхоос долоо дахин нэмэгдсэнийг АНУ-ын эмнэлгийн статистикийн тоо баримт харуулсан байна.

“Хэрвээ тархины судас бөглөрвөл харвалт. Харин зүрхний судас бөглөрвөл шигдээс болдогийг бид мэднэ. Гиперкоагуляци бол ялангуяа шинж тэмдэггүй болон шинж тэмдэг багатай өвчтөнүүдийн хувьд COVID-19-ийн цорын ганц шинж тэмдэг мөн гэдгийг мэдэж байх нь чухал. 


Өөрөөр хэлвэл, цус харвалт нь залуу хүмүүсийн хувьд ковидын эхний бөгөөд сүүлчийн шинж тэмдэг байж болох юм” гэж тэрээр хэлжээ. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ