ДЭМБ коронавирусийг ХДХВ-ийн халдвартай зүйрлэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) онцгой байдлын хөтөлбөрийн удирдагч Майк Райан коронавирусийг Хүний дархлал хомсдлын вирусийн халдвартай адилтган зүйрлэжээ. "COVID-19" хүний дархлал хомсдлын вирусийн адил цаашид байнга байж болох юм" хэмээн тэрээр таамаглаж байна. Түүний хэлснийг ТАСС агентлаг уламжилжээ.


“Энэ бол шинэ вирус. Бид түүнийг хэзээ ялан дийлж чадахыг таамаглахад маш хэцүү” гэж шинжээч онцлон дурдсан байна.


"Вакцин гаргаж авах нь вирусийн тархалтын эсрэг тэмцэхэд чухал алхам болно. Бүх хүнд хүртээмжтэй, үр дүнтэй байх нь уг вакцины залшгүй нөхцөл болох ёстой" гэж Райан тэмдэглэжээ. 


ДЭМБ-ын төлөөлөгч ХДХВ-ын эсрэг эмчилгээг тэмцлийн жишээ болгон дурдсан байна. Дэлхий энэ вирусийг хяналтдаа авч чадсанаас гадна, эмчилгээний хэрэгслийг олсон. Тиймээс хүмүүс энэ халдвараас тэгтлээ их айхгүй байж болно гэж тэрээр мэдэгджээ.


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ