Чанаргүй зээлийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 20.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ өсөлтөд валютын хадгаламж 31 хувиар, валютын харилцах 2.3 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө дөрөвдүгээр сарын эцэст 858.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 10.7 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 74.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Төгрөгийн хадгаламж дөрөвдүгээр сарын эцэст 10.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 179.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 437.3 тэрбум төгрөгөөр буурчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дөрөвдүгээр сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 37 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 80 тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ