Цар тахлын дараа шинэ аюул хүн төрөлхтөнд нүүрлэж байна

"Ойрын жилүүдэд олон сая хүн сүрьеэгийн халдвар авч мэднэ" гэж эрдэмтэд үзэж байна. Коронавирусийн цар тахлаас болоод хязгаарлалтын арга хэмжээ нь сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийг нэлээд хэдэн жилээр хойшлуулна гэж үзэж байгааг хэвлэлд бичжээ.    

 

  Дараачийн таван жилд дэлхий нийтэд 6.3 сая орчим хүн сүрьеэгээр өвчилж, ойролцоогоор 1.4 сая өвчтөн нас барж болох юм гэж мэргэжилтнүүд үзэж байна. CNBC телевизийн Stop TB Partnership сувгийн судалгааны дүнг иш татахдаа, "Хүмүүс оношоо мэдэж чадахгүй, хязгаарлалтын арга хэмжээнээс болоод шаардлагатай эмчилгээ хийлгэж чадахгүйгээс  ийм явдал болж болох юм" гэж бичжээ. 


Өнөөдөр дэлхий нийтэд хүмүүс зөвхөн коронавирусээр нас барж байгаа төдийгүй сүрьеэгээр өвчилж нас барж буй олон хүн байгааг тэрээр эмч нарт сануулжээ. ДЭМБ сүрьеэг “хамгийн халдвартай аюулт өвчин” гэж үздэгийг онцолж байна. Сүрьеэ өвчин эмчлэгддэг,  хүн төрөлхтөнд сүрьеэг эмчлэх үр нөлөөтэй арга байгаа ч гэсэн энэ өвчинтэй тэмцэхэд урьдчилан шинжилгээ хийж, олон хүнийг хамруулах хэрэгтэй юм. 


Коронавирусийн үед ирээдүйд сүрьеэгийн халдвар авах асуудлаас зайлсхийхэд туслах нэмэлт арга хэмжээ авах талаар бодох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.   


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ