Ялалтын баярыг "Дэлхийн улс орнуудыг нэгтгэгч баяр" гэж тодорхойлов

Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн агентлагийн (Оросын хамтын ажиллагааны алба) тэргүүн Элеонора Митрофанова Аугаа их эх орны дайнд ялсны 75 жилийн ойг тохиолдуулан уриалга гаргасныг РИА Новости агентлаг мэдээлжээ.

Олон улсын харилцаанд элдэв бэрхшээл учирч байгаа ч Ялалтын өдөр дэлхийн олон ард түмнийг нэгтгэж байна. Гитлерийн эсрэг эвслийн холбоотнууд, Их Британи, АНУ, Францын ард түмнийг энэ өдөр Орост эргэн дурсаж байна гэж тэрээр мэдэгджээ. 

Арктикийн тусламжийн цуваанд оролцогч ахмад дайчид ялалтад хувь нэмэр оруулж, дайны өдрүүдэд бүслэгдсэн Сталинградад британичууд туслаж байсныг холбооны улсын агентлагийн тэргүүн онцлосон байна. "Зөвлөлтийн цэргүүд АНУ-ын холбоотны армитай  Эльба мөрөнд уулзаж байсан нь бас онцгой үйл явдал болсон юм" гэж тэр хэлжээ.

“Хятад, Энэтхэг, Монгол болон бусад орны ард түмэн бидэнтэй хамт хаалт хамгаалалтын нэг талд байж, энэ ялалтыг хамтран дархлалцсан юм. Өнөөдөр бол бид бүхний баяр” гэж Митрофанова хэлсэн байна.

Хүн төрөлхтөнд заналхийлж буй дэлхийн  шинэ шинэ сорилтыг сөрж, энх тайвныг дэмжин сахиулахын тулд хамтын хүч чармайлт тавих шаардлагатайг агентлагийн удирдагч онцлон тэмдэглэжээ.

“Бид шинэ өргөн цараатай аюулыг гэтлэн давах итгэл, хүчийг манай ахмад дайчдын зүйрлэшгүй эрэлхэг зоригоос,  өнөөдөр бидний 75 жилийн ойг нь тэмдэглэж буй Аугаа их ялалтаас олж авдаг” гэж тэрээр төгсгөлд нь дурдсан байна.

 Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргийн албан хаагчид, ахмад дайчдад Аугаа их ялалтын 75 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ. Төрөлх эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Улаан армийн дайчдын байгуулсан аугаа их гавьяаг айл өрх бүр дурсан санаж, үнэлж байдаг гэж армийн генерал хэлжээ. 

Коронавирусийн цар тахлаас болоод Улаан талбайд уламжлалт парадын оронд нисэх хүчний арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тус орны 47 хот болон хилийн чанад дахь оросын цэргийн баазуудад нисэх онгоцууд ёслолын нислэг үйлдэх аж. 

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, Мөнхийн галд цэцэг өргөнө.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ