Сармагчин эмэгтэйн сонирхолтой түүх

1839 онд Хулия Пастрана Мексикт төрж, тэр даруйдаа л аймаар нэгэн гэх нэр зүүжээ. Охин ер бусын этгээд царайтай төрсөн байна. Он жилүүд өнгөрөх тусам энэ гажиг нь улам л ихсэж, нүүрэнд y, үс ихээр ургаж, уруул нь урагшаа цорвойж, нүд нь дүрлийж, аманд нь хоёр эгнээ том гэгчийн шүднүүд ургажээ.

Хулия гадна төрхөөрөө сармагчинтай илүү төстэй байсан аж. Хорин нас хүртлээ тэрээр Мексикийн нэг баян хүний гэрт үйлчлэгчээр ажиллаж байжээ. Тэр үед нэгэн Америк эр түүнийг хараад мөнгөтэй болъё гэвэл АНУ руу явахыг ятгасан байна. Бүсгүй ч энэ саналыг хүлээн авч Нью-Йоркт очжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ