Нагоя башёг үзэгчгүй хийнэ

Японы Засгийн газраас цар тахлын үеийн онц байдлыг энэ сарын эцэс болтол сунгах шийдвэр гарсантай холбогдуулан Сүмо бөхийн холбооноос энэ сарын 24-нд эхлэх товтой байсан зуны тэмцээнийг цуцлах шийдвэр гаргалаа.

Харин долоодугаар сарын 19-нд эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан Нагоя башёг Токио хотод үзэгчгүй хийхээр болсон байна. Учир нь ояката, бөх, албаны гэсэн нийт 900 хүн Токиогоос очиж, нэг сарын хугацаатай нэг дэвжээнд бөөнөөр байрлах нь өвчин тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Аравдугаар сард болох байсан Намрын тойргийн барилдааныг ч цуцалжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ