Орд газрууд хэрхэн нээгдсэн бэ?

( Al ) – Хөнгөн цагааны орд нээссэн нь

-Карибын тэнгисд орших Ямайка арал эрдэс түүхий эд металлын зах зээлийг (боксит ) хөнгөн цагааны хүдрээр хангадаг томоохон нийлүүлэгч юм.

Тэндээс хөнгөн цагаан гарган авах гол эх үүсвэр болсон бокситын (Al 2O3 46-52%, Fe2O3 17-23%.) хүдрийн асар их нөөцийг 1950-иад онд нээсэн.

Бараг 60 жилийн өмнө маш сонин тохиолдолоор түүнийг нээж илрүүлсэн гэнэ. Тус арлын нэгэн оршин суугч болох фирмийн эзэн Альфредом Д'Костой улаан лооль тарихаар санаа шулуудан өөрийн тариалангийн талбайд үрийг суулгаж ургац авахаа хүлээж суужээ.

Гэвч ургац авах нь байтугай бүх үрслэгч нь хатингаршаад удалгүй бүгд үхжээ. Улаан лооль сонирхогчидын дахин хийсэн оролдлого бас л бүтэмжгүй болсон байна. Аз дутсан , ажил үүлс нь бүтэмжгүй байгаа ногоочин учир шалтгааныг нь олож мэдэхийг хүсжээ.

Ингээд тэрбээр багавтар талбайнхаа хөрснөөс сорьц дээж авч АНУ-ын нэгэн лабораторид шинжилгээ хийлгүүлхээр илгээхийн чацуу чухам яагаад улаан лооль ургахгүй байгааг тайлбарлаж өгөхийг хүсжээ.

Түүний хүсэлтийн хариу удаан хүлээлгэлгүй ирсэн байна. Хариу нь 99 хувийн хөнгөн цагааны хүдрээс тогтсон хөрсөнд ямар улаан лооль ургах билээ дээ? гэсэн утгатай байжээ.

Хэдэн жилийн дараа Ямайка арлын тэр газар нутагт уул уурхайн тэргүүлэх зэргийн компани Rio-Tinto компаний салбар Alcan компани нэмэлт хайгуул судалгааны ажил явуулан хөрөнгө оруулалт хийж хувь нийлүүлсэн хөнгөн цагааны хүдэр олборлох үйлдвэр байгуулсан байна. Ингэж тэнд улаан лоолийн оронд уулын олборлох үйлдвэр ургуулсан байна

Тэнд байгуулагдсан "Kaiser Jamaica Bauxite Со." компаний олборлосон бокситийн хүдэр өнөө хэрнээ АНУ, Канад болон бусад орны хөнгөн цагааны үйлдвэрт түүхий эд болж очсоор байна. Ямайк арлаас 2007 оны үед жилд 14,5 сая/тн боксит олборлон дэлхийн нийт боксит олборлолтын 8,75% тэндээс авч байсан үе бий. Харин өнгөрсөн 2014 онд 9,8сая/тн боксит олборлосон байна.

Ямайка дахь бокситын уурхай:


XIX- зуунд АНУ –н Калифорни мужад (золотая лихорадка) - California Gold Rush (1848–1855) буюу “алтны төлөө өрсөлдөөн” ид өрнөж байсан тэр үед өнгөт металлын орд нээсэн нэгэн сонирхолтой явдал болжээ.

Товолсон ёсоор бол Колорадаас Вашингтон муж улсын Спокэний ойролцоох уурхай , дараа нь Сиэттл , тэгээд Аляскт очих байлаа. Спокэний ойролцоох уурхайнууд нь Кер-д Алений районд оршидог...... Энд төрөл бүрийн эрдэс , металлын орд газар байдгаас зөвхөн алт төдийгүй өнгөт металлуудыг ч олборлодог байна.

Олон жилийн турш энэ районд алт байдаг тухай сураг чимээ байнга чих дэлддэг байсан боловч индианчуудын дайсагналаас болоод тэнд эрэл хайгуулын ажил явуулхад маш аюултай байжээ.

Кер-д ′ Ален районд их төлөв Монтан , Колорад , Өмнөд Дакот муж улсаас алтхайгчид олноороо шавалдан ирж байсан ба 1880 –аад оны үед тэнд “алтны төлөөх өрсөлдөөн” ид өрнөж байсан . (Өнөөгийн Манай улсын алтны нинжа нарын үйл ажиллагаа шиг)

Энэ районд Мюрра хотхон ер үлгэрийн юм шиг хурдан босож , алт олзворлох төв нь болсон байна Купер , Пек гэдэг овжин хоёр америк хүн тэнд фирм байгуулж тэндхийн худалдааг гартаа авчээ. Энэ фирм нь алт хайгчидад хоол хүнс болон багаж хэрэгслийг зээлээр олгож , оронд нь тэд олсон алтныхаа тал хувийг ч амалдаг байсан байна.

Купер , Пек хоёрын гэрээлсэн хүмүүсийн дотор алт хайгч Ной Келлог гэгч нэгэн хүн байсан. Байгуулсан гэрээ болзолын дагуу түүнийг нийт 18 доллар 75 центийн хоол хүнсээр хангаж , нэг луус , 2 доллар 75 центийн үнэтэй хос шаахай өгсөн ажээ. Фирмтэй тохиролцсон ёсоор Ной Келлог нь Кер-д ′Ален голын өмнөд хэсэгт алтны хайгуул хийх болсон байна. Авч явсан хүнсний зүйл нь сар болоод барагдсан учир Келлог буцаж иржээ.

Тэрээр алт олоогүй ч дээж болгож хар тугалгын гялтан агуулсан төмрийн хүдрийн хэлтэрхий дээж хэд хэдийг авчирчээ. Уул дээжийг Куперт үзүүлхэд тэрбээр тухайн хүдэр болоод эрдсийн талаар юу ч мэдэхгүй учираас огтхонч сонирхоогүй байна.

Нэлээд хожим Келлог тэднийгээ хар тугалгны мөнгөлөг хүдрийн талаар бага сага гадарладаг Ирланд хүн Филипп О′ Руркт үзүүлжээ. Тэрээр энд ирхийнхээ өмнө Колорадо муж улсын Лидвилад ажиллаж байсан ба уул уурхайн талаар туршилгатай нэгэн байсан.

Купер , Пек хоёрын фирмийн өмнө хүлээсэн амлалт үүргээ дууссан гэж бодоод Келлог , Филипп О′ Руркт хамт орд газар нээсэн тухай патент эрхээ олж авхаар өргөдөл гаргажээ.

Тэгтэл Купер Пекийн фирм хэрэг явдалд оролцож тал хувийг нь хүртэхийг шаардах болсон байна. Баян фирмийн талд тухайн үеийн шүүх үйлчилж улмаар уг ордыг Келлог биш , харин фирмээс олгосон луус л нээсэн гэж шийдвэр гаргажээ. Чухамдаа тэр луус идшээ эрж хайж яваад орд газрын ил хэсэгт орчихсон байж болох магдлалтай гэж үзэж шүүх тийм шийдвэр гаргаж байжээ.

Алтны хайгуулчид


Молибдений орд нээсэн тухай

Их сургуулийн оюутан геологич Вера Флёрова 1934 онд Хойд Кавказад молибдений хүдрийн том орд газрыг нээсэн байна. Геологийн салбарын оюутан Вера нөхдийн хамт хэдэн цагийн турш гуу жалгаар тэнэсэн учир ихэд ядарчээ.

Гэтэл гэнэтхэн хамаг ядаргаа нь арилчих мэт бол зүрх хүчтэй цохилж амьсгаа нь давхцаж ирсэн байна. Хэлтэрсэн жижиг болорлог чулууны арзгар гадаргууг хуруугаараа илэхэд хөх саарал мөр хуруунд нь үлддэж байсан учир молибдений хүдэр гэж таньсан байна. Хоёр жилийн дараа түүний илрүүлсэн Баксан голын хөндий дахь Молибдений хүдрийн орд газар том уурхай байгуулгадсан.

Тэр уурхай болон вольфрам-молибдений комбинат өнөө хэр нь ажиллаж улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсаар байна.

Үйлдвэр уурхайг дагалдаж шинэ хот Тырныауз байгуулагдсан байна. Харамсалтай нь Вера Флёровад түүнийг үзэх хувь заяа дутаж 1936 онд тэрээр эмгэнэлтэйгээр нас барсан юм.

Түүнийг уулын хүчтэй урсгалтай Баксан голын дүүжэн гүүрээр явж байхад нь голын хүчтэй ширүүн урсгал дайрч авч одсон байна.

ОХУ- н Кабардин-Балкари Улсын нийслэл Нальчка хотоос холгүй орших Тырныауз хотын нэгэн талбай болон хотоос дээш өргөгдсөн өндөр шовх оройг Вера Флёровын нэрэмжит болгосон.

Хөл хөдөлгөөн ихтэй замын дэргэд уулан дээр түүнд зориулсан гэрэлт хөшөө босгосон байна.

Кавказ бол Молбидений асар их нөөцтэй газар тэнд шинээр нэмэгдэж олон арван Cu-Mo ордууд нээгдэн ажиллаж байна. Арменд гэхэд л Каджаранская , Агаракскын Cu-Mo том орд газруудыг өнөөдөр ашиглаж Зангезурская Cu-Mo комбинат гэхэд л өнөөг хүртэл 60 гаран жил ажиллаж байна.

Зөвхөн Армен улсын нутагт орших орд газруудад гэхэд л Дэлхийн нийт молибдений нөөцийн 8 гаран хувийг эзэлдэг.

Вера Флёрова болон геологичид



Зангезурский медно-молибденовый комбинат : Армени улс


Торх мөнгө болсон нь


Нэгэн үе Шри-Ланк улсад голдуу тавт , аравтын бутархай мөнгө (цент) гүйлгээнээс алга болж эхэлжээ. Учир шалтгаан нь чухамдаа юунд байсан бэ? Үнэ нь мэдэгдэхүйц нэмэгдсэн хадаасыг хийхэд эдгээр зэс зоос маш сайн түүхий эд болдог байсан байна.

Тэдгээр зоосны тогтоосон өртөгөөс уул хадаасны үнэ хэд дахин их байлаа. Хадаасанд төлөх үнээс мөнгөөр хадаас хийх нь илүү ашигтай болохыг хүмүүс бодож олсон байна.

Хадаасны үйлдвэрлэл ийнхүү онцгой асуудал болж хувирчээ.

Үүнийг зогсоохын тулд Коломбын төв банк зэсээр хийсэн тавт , аравтын мөнгөний оронд хөнгөн цагаанаар хийсэн зоосыг гүйлгээнд гаргах болсон байна. Энэ зоосыг гаргасанаар асуудлыг шийдэж чадсангүй.

Дэлхийн зах зээлд хөнгөн цагааны үнэ тогтвортой бус байлаа. Үүнийг ашиглан шар айрагны хөнгөн цагаан торхыг хулгайлах уршиг үүсжээ.

Английн шар айраг үйлдвэрлэгчид энэ зовлонг амссан байна. Самбаатай луйварчид торхыг гулдмай болгон хайлуулаж дараан нь мөнгө болгон үйлдвэрлэж гүйлгээнд гаргаж байв.

Иймээс шар айраг үйлдвэрлэгчид торхонд зориулж хөрөнгө мөнгө нэмж гаргах болсон байна. Шар айраг үйлдвэрлэгчидын холбооны мэдээгээр “таваарлаг бус сав суулганд зориулж“ зарсан жилийн алдагдал нь бараг хоёр сая фунт стерлинги хүрсэн байна. Тэр үед Шотландын нэгэн оршин суугчаас хулгайн 672ш торхыг хайлуулан хөнгөн цагаан гулдмайн нөөц болгосон байсаныг цагдаагийн газар илрүүлж хураан авч байжээ.


Шар айрагны хөнгөн цагаан торхнууд

Бэлтгэсэн Уулын инженер баяжуулагч: Д.Отгонбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ