Дэлхийн цаг уур: 2020 оны гол аюул

 

Цаг уурчид 2020 оныг ажиглалтад хийж ирсэн түүхэн дэх хамгийн халуун жил болж магадгүй хэмээн үзжээ.  Тийнхүү  уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинэ аюулын тухай  “Нью-Йорк пост” сонинд бичсэн байна.

АНУ-ын Далай, агаар мандлын судалгааны үндэсний газрын шинжээчдийн хэлснээр, 2020 онд дундаж температурын үзүүлэлт ер бусын өндөр хэмд хүрч, 2016 оны дээд  үзүүлэлтийг эвдэх магадлал 75 хувьтай ажээ.  Ашигт малтмалын түлш шатааснаас үүссэн хорт хаягдлыг бууруулах талаар хүч чармайлт тавихгүй байгаа нь  үүний шалтгаан болж байна.

2016 оны дулааралтыг  Эль-Ниньо гэгч үзэгдэл буюу Номхон далайн эквадорын хэсгийн усны дээд давхаргын температурын хэлбэлзлэлтэй холбон тайлбарладаг юм.  Гэвч  эрдэмтэд 2020 онд  Эль-Ниньо үзэгдэл болно гэж үзэхгүй байгаа бөгөөд тиймээс байгалийн  энэ мөчлөг их халуун шатахын шалтгаан болохгүй ажээ. 

2020 он хамгийн халуун жил болохгүй юмаа гэхэд, хамгийн халуун жилийн эхний тавд орно гэж дээр дурдсан америкийн байгууллага үзэж байна. Нэгдүгээр сард Арктикийн олон мужид тундасны хэмжээ үлэмжхэн багасчээ.  Хоёрдугаар сард Антарктидын судалгааны бааз ажиглалт хийж ирсэн бүхий л түүхэн дэх хамгийн өндөр температурыг бүртгэж авсан байна. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ