COVID-19-ийн халдвар авах эрсдэл ихтэй цусны бүлэг
Судалгаанаас үзвэл, хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс коронавирусийн халдвар авах эрсдэлийн бүсэд байж болох юм гэж Оросын парламентын Холбооны зөвлөлийн нийгмийн бодлогын хорооны гишүүн, хүүхдийн мэс засалч, Оросын гавъяат эмч Владимир Круглый хэлжээ.
“Коронавирусийн халдвар авах давтамж болон хүнд явц нь цусны бүлэгтэй холбоотой эсэх судалгааг Хятадад хийсэн байна. Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс коронавирусийн халдвар авах эрсдэлд илүү өртөмтхий байж болохыг хэд хэдэн судалгаагаар илрүүлжээ” гэж эмч мэдэгдсэн байна.
COVID-19-өөр нас барсан хүмүүсийн дунд хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс ахиу байсан бөгөөд тэдний 40 орчим хувийг эзлэж байна гэж тэр тэмдэглэжээ.
Гэвч энэ талаар бусад орноос мэдээлэл ирээгүйг Круглый онцлон дурдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ