Колумбын илжигтэй номын санч
Луис Сориано бол Колумбын Ла Глория бөглүү тосгоны бага сургуулиийн Испани хэлний багш юм. Тэр багаасаа л унших дуртай хүүхэд байж. Тэр уран зохиолд дуртай учраас гэрээрээ дүүрэн баялаг номтой номын сантай байлаа. Гэтэл Колумбын зах хязгаарын тосгоны хүүхдүүдэд номын сан байтугай унших ном ч байхгүйд тэр санаа зовж байлаа.
Тиймээс 1990-ээд оны сүүл үеэс эхлэн Сориано Колумбын Карибын тэнгисийн зүүн хойд нутгийн ард иргэдэд 70 номтой эхэлсэн зөөврийн номын сангаар үйлчилж эхэлжээ.
Гэтэл өндөр уулын орой, бөглүү тосгон руу явах хүндрэлтэй байсан учраас хоёр илжиг худалдан авчээ. Луис Сориано илжгэндээ Альфа , Бето гэсэн нэр өгч, 20 жилийн турш Колумбын хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зориулсан явуулын номын сан ажиллуулж эхэлжээ.
Өндөр уулын оройд байх айлуудын хүүхдүүд рүү илжгэндээ ном, ус ачаад хүргэнэ. Тэр айлуудын хүүхдүүдэд өөрөө ном уншиж өгч бас явуулын номын сангаараа үйлчилдэг байна. Өөрийнхөө нэрээр явуулын номын сангаа “Библиобро” гэж нэрлэсэн нь өдгөө Латин Америкт төдийгүй дэлхийд алдаршиж байна.
“Хүүхдүүд ном уншсанаар ухаалаг болно. Тэд ном хараад л инээж эхлэдэг, номын гайхамшигт ертөнцөөр аялах тэдэнд ямар тааламжтай байдаг гээч” гэж илжигтэй номын санч хэлжээ.
Америкийн алдарт зурган ном бүтээгч Жанетт илжигтэй явуулын номын санчийн бодит түүхээс сэдэвлэсэн “Библиобро” нэртэй номыг бичсэн нь олны хүртээл болж, хүүхдүүдийн унших дуртай ном болжээ.
Луис Сориано 20 жилийн турш алс хязгаарын тосгоноос тосгон руу илжигтэй номын сантайгаа айлчлан хүүхдүүдэд ном уншиж, гэрийн даалгавраа хийхэд нь туслаж, ном уншиж өгч, ном зээлдүүлж байна. Тэрбээр 250 гаруй хүүхдэд үйлчилдэг номын сан барьсан байна.
Эх сурвалж:Монголын хүүхдийн зохиолчдын холбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ