Хятадын эмч нарын царай коронавирусээс болоод харлажээ
Коронавирусийн халдвар авч, бараг л үхэх шахсан хятадын эмч нар царайных нь өнгө өөрчлөгдсөнийг анзаарчээ. Ингэхдээ тэдний царай харласныг хэвлэлд мэдээлсэн байна.
Эмч Ю Фан, Ху Вейфен нар ажил дээрээ аюултай вирусийн халдвар авсаныг “Дейли мэйл” сонинд бичжээ. Цусыг хүчилтөрөгчөөр хангах эмчилгээний арга хэрэглэж , эмч нарын амь насыг аварсан байна. Харин эдгэрсний дараа эмч нарын царайны өнгө өөрчлөгджээ. Энэ нь элгэнд өөрчлөлт орсны шинж гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хүний биеэр тарсан коронавирус энэ эрхтэнд нөлөөлж, улмаар дааврын тэнцвэрийг алдагдуулжээ. Анх ухаан орохдоо өөрийн биеийн байдалд цочирдсоноо эдгэрсэн эмч нарын нэг нь хэлсэн байна. Ингэснээр шөнөдөө хар дарж зүүдлэх болсноо тэр дурджээ.
“Дейли мэйл” сонин Хятадын Жэзяны их сургуулийн эрдэмтдийн багийн хийсэн судалгааг иш татахдаа, COVID-19 мутацичлагдаж, наанадаж янз бүрийн 30 штаммтай болсныг мэдээлсэн байна. Энэ нь коронавирусийн тархалттай тэмцэх ажлыг маш ихээр хүндрүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Шинэ коронавирусийн олон арван штамм бий гэж судлаачид үзэж байна. Хятадад илэрсэн штаммууд нь хамгийн аюултай бөгөөд энэ нь Европт тархсантай адилхан ажээ. Харин АНУ-д хүмүүс ихэнхдээ вирусийн сул “хэлбэрээр” халдварлаж байгаа гэнэ.
Гэсэн ч мутацилагдсан вирус өвчин хүндрэхэд нөлөөлж болох нотолгоог анх илрүүлснээ эрдэмтэд тэмдэглэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ