COVID-19-ийн цар тахал хэзээ намдахыг зурхайчид хэлж байна

COVID-19 коронавирусийн цар тахал хэзээ намдах, ядаж  хэзээ буурах бол  гэсэн асуулт одоо олон хүний хувьд  хамгийн чухал болж байгаа билээ.

Дэлхий дахиныг хамарсан сүйрлийн үр дагаврын тухай дүгнэлт хийх нь одоогоор  эрт байгаа ч,  шалтгааныг нь иш үндэс болговол, хугацааны талаар зарим нэг зүйлийг хэлж болох аж. 

Оросын dailyhoro.ru сайтын зурхайчдын үзэж байгаагаар,  сөрөг энергийг удирддаг виртуал гараг болох Хар Сар (Лилит) нь үүссэн таагүй нөхцөл байдалд гол  үүрэг гүйцэтгэжээ.  2020 он бүхэлдээ амаргүй жил байна хэмээн бүрнээ итгэлтэй хэлж болох аж.

Коронавирусийн  тухайд гэвэл, вирус тавдугаар сарыг  хүртэл  оволзож байгаад,   дараа нь буурах гэнэ.  Харин  хөл хориог цуцлахаас болоод намар тийш  дахин хүчтэй дэгдэх ажээ.  Үүний дээр, хүний популяцид хамтын дархлаа бүрдэж, өвчин хөнгөн хэлбэрийн явцтай байх болно. Үүнээс гадна,  анагаах ухаан COVID-19-ийг нэгэнт эмчилж, урьдчилан сэргийлж сурна.


Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ