Аюултай вирус, бактери ихээр байдаг 12 газрын тухай
2. Үүдний хивсэнцэрийн 96%-д нь гутлаар дамжин гэрт орж ирдэг өтгөний бактериуд байдаг аж.
3. Бидний арьс өдөр бүр наад зах нь...
10 мянган үхсэн эс унагаж, зарим нь гараар дамжин, бидний өдөр бүр хүрч байдаг эд зүйлсэд (ор, удирдлага, телефон утас, хаалга, хүмүүс, хоол гэх мэт) бидний эргэн тойрны эд зүйлд дамждаг байна.
4. Компьютерын жирийн хулгана 00-ийн суултуураас гурав дахин их бохир байдаг байна.
5. Хөргөгчний хаалганы жийргэвч резинээс ханиад томуу авах эрсдэл 86% байдаг байна.
6. Рестораны цэсийг аяга, тавагнаас холхон байлга: юу гэвэл микроб цэсэнд 18 цагийн турш байж болдог байна.
Нэг өдөр, долоо хоног, нэг сарын туршид хичнээн хүн үүнд хүрдэгийг бодоод үзээрэй!
7. Таны суудаг оффисын ширээний 6 см хавтгай дөрвөлжин талбайд ойролцоогоор 20 мянган бактери бүгэж байдаг байна.
Ажлын байранд 00-ийн өрөөнийхөөс (дашрамд дурдахад үүнийг тогтмол цэвэрлэж, ариутгаж байдаг) 400 дахин олон микроб бөөгнөрсөн байдаг гэнэ шүү.
8. Вирус бусдад дамждаг тухайд гэвэл, үнсэх нь гар барихаас ч илүү аюултай.
9. Гар утас, чихэвч болон микрофонд дунджаар 1400 хүртэл бактери байдаг аж.
10. Ханиах юмуу найтаахад бактери нэг метрийн зайд тархаж, гурван өдрийн туршид хүнд халдварлаж чадах гадаргууд тогтож болдог байна.
11. Бактери бол маш түргэн үржих чадвартай нэг эст биет юм.
Нэг бактери ердөө 10 цагт нэг тэрбум болж үрждэг байна! Бактери цаг агаарын ямар ч нөхцөлд бараг аливаа гадаргууд амьд байж чадна. Бактери амьд байхын тулд орчин тойрноосоо тэжээлт бодисуудыг авдаг байна. Зарим тохиолдолд хүний бие ийм орчин болдог аж. Бактери нь биеийн гадна юмуу дотор үржиж, халдвар үүсгэн, хоолой өвтгөж, шүд хорхойтуулж, уушигны үрэвсэл, чихний халдвар зэргийг үүсгэж болдог байна.
12. Вирус нь өөрийн бүтцээр бактерийг бодвол, энгийн бөгөөд тэр ч бүү хэлд амьд биетэд тооцогдоггүй аж.
Вирус нь бактерийн адил өөрийгөө хувилж, маш түргэн үрждэг. Вирус нь бусад биетэд байдаг эзэн-эсийн хүчинд амьд байж, тиймээс дараачийн халдварлуулах биетийг (хүн юмуу амьтныг) байнга эрж байдаг байна. Халдвар авсан эс хэвийн ажиллах чадвараа алдаж, вирусийн эсийг нийлэгжүүлж, халдвар авсан вирусийг улам олноор нь хувилдаг аж. Ингэсний дараа вирус бусад эсийг гэмтээхийн тулд вирусийн бүх бөөмсийг суллаж өгөхөд хүргэдэг байна. Ингэснээр аль нэгэн өвчин үүсч эхлэдэг аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ