Уэс Андерсоны “Усан сангийн дэргэд” киноноос сэдэвлэсэн гэрэл зургийн үзэсгэлэн
Зурагчин Су Бернелл төрөлх хот болох Эдинбург дахь усан сангуудын архитектур дизайны шийдлийг олон нийтэд харуулах зорилгоор уг төслөө эхлүүлжээ. Архитектурт дуртай түүний хувьд энэхүү санаа нь улам баяжин зөвхөн Эдинбург ч биш цаашлаад Лондон, Манчестер, Глазго болон Парис хотуудын усан сангуудыг дурандаа буулгах сэдэл өгсөн байна. Ингэхдээ усан сан дахь нэн орчин үеийн элементүүдийг багасган аль болох дизайн, геометрт төвлөрсөн гэрэл зургууд дарахыг хичээжээ. Пастел өнгө давамгайлсан зүүдний мэт орчинд усанд сэлж буй хүмүүсийг харуулсан түүний гэрэл зургууд яг л Уэс Андерсоны кино мэт сэтгэгдэл төрүүлсэн ба энэ нь түүнд улам их урам өгсөн болохыг Су Бернелл онцолсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ