Унталгүйгээр ч гүйдэг дэлхийн хамгийн тэсвэр тэвчээртэй хүн

     Дин Карназес марафон гүйлтийн домог болсон хүн юм. Тэр марафон гүйлтэд тавь гаруй удаа оролцжээ.

Дин тэр ч бүү хэл Үхлийн хөндийд болсон дэлхийн хамгийн  хэцүү «Бэдуотер» марафонд оролцож байсан юм. 

Тэнд тэр 50 градусын халуунд  217 километр замыг 27 цаг 22 минутад туулжээ.

Карназес бүхий л ухамсарт амьдралдаа марафон гүйлтээр хичээллэж байгаа аж.  Би булчин  халуу оргиж, таталдахыг хэзээ ч мэдэрч байгаагүй хэмээн тэр нотлодог байна. “Тодорхой хурдтайгаар би ядралгүйгээр маш удаан гүйж чадна” гэж Дин ярьдаг аж. 

Нэг удаа тэр явдал дундаа зүүрмэглэх хүртэл амралтгүйгээр дөрвөн өдөр, гурван шөнө гүйж байжээ. 

    Тэр бол  манай гарагийн хамгийн тэсвэр тэвчээртэй хүн юм. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ