Гаднаасаа эрүүл юм шиг харагдаж байгаа хүүхдүүд вирус тараагч байж болох уу?
Оросын эрдэмтэд коронавирусээс хүнд учруулдаг хор уршигийг тоочсон байна. Оросын шинжлэх ухааны академийн вирус судлаач эрдэмтэн Феликс Ершов “Вечерняя Москва” сонины сурвалжлагчид энэ тухайгаа ярьжээ.
Ханиад томуу болон хомхой долоох өвчний вирусийн адил коронавирус нь тархины бүхэл бүтэн хэсгүүдийг үхүүлж мэдэхийг эрдэмтэд илрүүлсэн байна. Ершовын хэлснээр, коронавирус хүний биеийн хамгаалалтыг маш муутгадаг аж.
Тухайлбал, вирус дархлааны тогтоолцоог дарангуйлж чаддаг учир, дахин нэг өвчин нэмэгдэж мэдэх юм. Үүнээс гадна, ердийн ханиад томууны үеийнх шигээр өвчтөний бие суларч, харин дархлаа нь дарангуйлагддаг байна. Үүнтэй холбогдон дархлааны хоёрдогч хомсдол бий болдог ажээ.
Тэгэхээр настай хүмүүс ийм эмгэгийн үед эрсдэлийн бүсэд байнга шахуу ордог байна.
Дархлааныхаа хүчинд хүүхэд, залуус хүндрэлд бага өртдөг аж. Ершовын хэлснээр, цус харвалт, зүрхний шигдээс, түүнчилэн дагалдах өвчнүүд, жишээлвэл бронхит юмуу менингит нь настай хүмүүст эмгэг байдлаар тусч мэдэх гэнэ.
Оросын Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн үндэсний анагаах ухааны судалгааны төвийн тэргүүн Андрей Фисенко Оросын настай хүмүүсийн коронавирусийн халдвар авдаг гол эх үүсгэврийг өмнө нь нэрлэсэн байна. Энэ нь тэдний ач, зээ, жич, зээнцэр нар болж таарчээ. Түүний хэлснээр, хүүхдүүд гаднаасаа эрүүл юм шиг харагддаг ч, үнэндээ вирус тараагч болдог байна.
Цар тахлын үед настай хүмүүс тусдаа амьдрах нь дээр гэж тэр тэмдэглэжээ.
Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар, Орост 10 мянга гаруй хүнээс коронавирус илэрч, 89 хүн нас барж, 698 хүн эдгэрээд байна. Дэлхийд халдвар авагсдын нийт тоо 1,5 саяас давжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ