Коронавирус нэг тэрбум хүнийг эрхэлсэн ажилгүй болгоно
Коронавирус тархаж байгаагаас болоод дэлхий нийтэд нэг тэрбум гаруй хүн ажилгүй болсон юмуу цалин хөлс нь буурчээ. Блумберг агентлаг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) баримт бичгийг иш татан ингэж мэдээлсэн байна.
Энэ нөхцөл байдалд зочид буудал, нийтийн хоол болон худалдааны бизнесийн ажилтнууд хамгийн их өртөх болж байгааг хэвлэлд цохон заажээ. Хэрвээ цар тахал намдахгүй бол, ажилгүйдэл ихсэнэ гэдгийг ОУХБ анхааруулж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ