Бяцхан суу билэгт хүү Рамзес Сангуино
Бяцхан Рамзес Сангуино дөнгөж таван настай ч манай гарагийн хамгийн суу билэгт хүүхдүүдийн нэг гэнэ.
Харамсалтай нь хүү аутизмын хөнгөн хэлбэрийн өвчтэй аж. Рамзес Сангуино нэг ойтойдоо уншиж сурч, ой хагастайдаа үржихийн хүрд болон Менделеевийн үелэх системийн бүх хүснэгтийг цээжилжээ.
Тэр долоон хэлээр ярьж, математикийн хэцүү тэгшитгэлийг ч бодож чаддаг байна. Рамзесийг телепатын чадвартай хэмээн түүний ээж нотлодог аж. Хүү ээжийнхээ санасан хөзөр юмуу тоог тааж чаддаг байна. Энэ нь одоогоор нотлогдсон баримт биш ч, эрдэмтэд энэ талаар судалгаа хийхдээ бяцхан суу билэгт хүүтэй хамтран ажиллаж байгаа гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ