Коронавирусийн идэвхитэй байдаг температур, хугацаа
Биологчид COVID-19 коронавирус хамгийн идэвхитэй байдаг температурыг тогтоожээ. medRxiv порталд бичсэнээр, нэмэх 4 градуст вирус хоёр долоо хоног хүртэл хугацаагаар байж чаддаг байна. Харин өндөр температур эмгэг үүсгэгчийг түргэн зуур идэвхигүй болгодог бөгөөд 70 градуст вирус таван минутын дараа үхдэг гэнэ.
COVID-19 цаасан дээр гурван цагийн дараа оношлогддоггүй бол, харин хуванцар дээр долоо хоног байдгийг Гонконгийн их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. Хувцас, мод, шилэн дээр хоёроос дөрөв хүртэл өдөр байдаг байна. Вирус судлаачид эмнэлгийн амны хаалтыг сайтар ариутгахыг зөвлөж, учир нь амны хаалтын гадна талд COVID-19 долоо хоног хүртэл хугацаагаар идэвхитэй байсаар байдаг гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ