Сталины оношийг түүний уншсан номоор нь тогтоожээ
Олон улсын эрдэмтдийн баг зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины оношийг түүний уншсан номуудад үлдээсэн хурууны хээгээр нь тогтоосныг хэвлэлд мэдээлсэн байна.
Эрдэмтдийн нэг Глеб Зильберштейн ТАСС-ын сурвалжлагчид ингэж ярьжээ.
ЗСБНХУ-ын удирдагч тулай өвчинд (бодисын солилцоо алдагдсанаас үүдэлтэй үе, зөөлөн эдийн өвчин) шаналж, тэгээд өвчнийг эмчлэхийн тулд тайвшируулах эм болох литийн давсанд суурилсан эм хэрэглэж байсныг судлаачид тодруулсан байна. Хоногийн туршид цаг агаарын ажиглалт хийдэг байсан Тифлиссийн одон орныг судлах оргилд ажиллаж байснаас (1899-1901 он) болоод ерөнхий нарийн бичгийн даргын нойр хямарч эхлэжээ хэмээн тэд таамаглажээ.
Тэд “Оросын нийгэм, улс төрийн түүхийн улсын архивт хадгалагдаж байгаа Алексей Толстойн “Догшин Иван” номын хуудаснуудад Сталины үлдээсэн хурууны хээг шинжилснээр ийм дүгнэлт хийсэн байна. Зөвлөлтийн жолоодогч уг номыг 1942 онд уншиж байжээ.
Эрдэмтэд биохимийн EVA шинжилгээний шинэлэг технологи хэрэглэснээр түүхэн хүмүүсийн янз бүрийн оношийг тодруулсныг бас тэмдэглэж байна. Тэд италийн адал явдалтан Жакомо Казанова, Оросын зохиолч Антон Чехов, Михаил Булгаков, түүнчилэн Дракулагийн эх дүр болох Влад Цепеш нар ямар ямар өвчтэй байсныг тогтоосныг агентлаг онцлон тэмдэглэжээ.
Сталин 1953 оны гуравдугаар сарын 5-нд нас барсан бөгөөд артерийн даралт ихсэх өвчин болон тараагуур судасны хатуурлаас болоод цус харавсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ