Ирэх улиралд ямар аксесуар моданд орох вэ
Уран баримал мэт мөнгөлөг гоёл
- 01
- /
- 03
Хэзээд сонгодогт тооцогдсоор ирсэн мөнгөн гоёл чимэглэлийн илүү хэтрүүлэгтэй хувилбарыг загвар зохион бүтээгчид санал болгож байна. Тухайлбал Givenchy мөн Alexander McQueen брэндүүд маш нүсэр хийцийн хүзүүний зүүлтийг танилцуулсан бол Kennth Ize-гийн шинэ цуглуулгад аварга том бөмбөлөг хэлбэртэй ээмэг багтжээ.
Сурреал аксесуар
- 01
- /
- 03
Valentino, Schiaparelli зэрэг хэд хэдэн брэндүүд толгой эргэмээр сюрреал хэв маягтай гоёлуудыг танилцуулсан байгаа.
Өвлийн улиралд зориулсан шагайн зүүлт
- 01
- /
- 03
Өнгөрсөн зун сандаал, mule загварын гутал зэрэгтэй хослуулан зүүхэд тохиромжтой шагайн зүүлт тренд болсныг санаж байна уу. Тэгвэл дизайнерууд түрийтэй гуталны гадуур зүүхэд зориулагдсан аксесуарыг танилцууллаа. Simone Rocha гинжин хувилбарыг санал болгосон бол Junya Watanabe хадаасан чимэглэлтэй панк шагайн зүүлтийг урлажээ.
Гинжин зүүлт
- 01
- /
- 03
Гинжин гоёл чимэглэл тренд хэвээр үлдэнэ гэдгийг Rejina Pyo, Alberta Ferretti брэндүүд баталлаа. Тэд ирэх улиралд зориулан элдэв чимэглэлгүй энгийн гинжин зүүлтээр гоёхыг санал болгосон юм.
Сувдан гоёл
- 01
- /
- 03
Сонгодог гоёл чимэглэлийн нэгээр нэрлэгддэг сувдан гоёл ирэх улирлын гол трендийн нэгээр тодорлоо. Гэхдээ дизайнерууд энгийн бус харин хэтрүүлэгтэй, орчин үеийн сувдан гоёлуудыг урласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ