Путинийг өөртэйгөө гэрлээч гэсэн орос бүсгүй өөрийнхөө тухай ярьжээ
Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг өөртэйгээ гэрлээч гэсэн санал тавьсан Иваново хотын оршин суугч бүсгүй РИА Новости агентлагийн сурвалжлагчид өөрийнхөө тухай ярьжээ.
Юлия Шилова гэдэг энэ бүсгүй Иваново хотын хүүхдийн театрын жүжигчин, нөхөргүй гэнэ. Оросын ерөнхийлөгчийг бахдан бишэрдэг болсоор удаж байгаагаа тэр хүлээн зөвшөөрөөд, тэргүүн хатагтайн үүргийг өлхөн гүйцэтгэж чадна хэмээн хэлсэн байна. Путин улс орныг хэрхэн удирдаж байгаа нь надад таалагддаг гэж 28 настай энэ бүсгүй онцлон тэмдэглэжээ. Шилова Оросын төрийн тэргүүнийг маш зоримог, зорьсондоо үнэнч, хүчирхэг хүн гэж тодорхойлсон байна. “Тэр ажил төрлийг маш мэдлэгтэй зөв шийдвэрлэж, олон улсын хэлэлцээний үеэр ярилцагчидтайгаа маш итгэлтэй харьцдагийг би эртнээс бахдан бишэрдэг” гэж бүсгүй хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ