Монголын 3 боксчин олимпын эрхийн төлөөх эхний тулаандаа яллаа
Йордан улсын Амман хотноо мягмар гарагт эхэлсэн боксын Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээний хоёр дахь өдөр Монголоос 2 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин тулалдаж, бүгд өрсөлдөгчдөө яллаа.
Тодруулбал, Энэ өдөр эрэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Х.Энхмандах Тажикстаны тамирчин Шухрат Сабзалиевтай тулалдан 2 дугаар үед илүүрхэн ялсан. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Болортуул Папуа шинэ Гвинейн боксчин Флора Логаг хүчтэй цохилтоор хугацаанаас өмнө яллаа. Харин эрэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ Б.Мишээлт Катарын тамирчин Д.Дарумалингамтай хүч үзэн ялалт байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ